Нийгэм

Талбайн урдах цэцэрлэгийн доор гараж барих захирамжийг хүчингүй болгожээ

“Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр (2019.04.18) Сүхбаатарын талбайг барьцаанд тавьсан этгээдэд хариуцлага тооцохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийсэн. Хуралд Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун мөн оролцсон юм.

Тэрбээр хэлэхдээ “Энэ газрыг доогуураа гараж, дээрээ усан оргилууртай болгон өөрчлөх захирамж гарсан байсан. Хэрэв энэ газрыг хэн нэг иргэн, ААН их хэмжээний мөнгөний барьцаанд тавьсан нь үнэн бол хариуцлагыг тухайн иргэн өөрөө үүрнэ. Учир нь хотын дарга энэ газар дээр ямар нэг бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагагүй гэж үзэн, өмнөх захирамжийг саяхан хүчингүй болгосон” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. ГАЗРЫН АЛБАНЫ ЯМАР ЭРХЭН ТУШААЛТАН, ЯМАР ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНГУУД ХУВЬД ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА ТҮҮНИЙГ ИРГЭДЭД ИЛ БОЛГОЖ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ХЭН Ч ХАРСАН ЭНЭ ГАЗАР ХУВЬД ОЧИЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close