Анхаар: Шар усны үерийн аюулаас болгоомжил2019-05-16 18:11 Монгол орны ихэнх нутгийг хамарч орсон цас хайлж гол мөрний сав болон гуу жалгаар дамжин шар усны үер буух нөхцөл бүрдээд байна. Иймд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.Дэлгэрэнгүй
Эрдэмтэд: Хар галууны нүүдэл Монголын жижиг нууруудыг маш хурдан өмхийрүүлдэг2019-05-16 18:01ОХУ, Казахстан болон манай оронд нүүдэллэн ирэх хар галууны тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ. Монгол оронд ойролцоогоор 160 мянга орчим хар галуу нүүдэллэн ирдэг гэсэн тооцоо байдаг ч энэ тоо сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгджээ. Зөвхөн Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт жилд ойролцоогоор 6000 орчим толгой нүүдэллэн ирж, 30 мянга хүртлээ олуулаа болоод буцдаг гэж тооцвол […]Дэлгэрэнгүй
Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад шалгалт хийж байна2019-05-16 17:34Ашигт малтмал, газрын тосны газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр, Дорноговь аймагт 366 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхайн ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжаар хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг […]Дэлгэрэнгүй
Нийслэлийн прокурорын газраас баривчлах төвд шалгалт хийжээ2019-05-16 17:18Нийслэлийн прокурорын газраас “Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээлгэн өгч, шийтгэлийг эдлүүлж байгаа байдал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Ганц худаг” гэх газарт байрлаж байсан Баривчлах төвийн эрүүл ахуй, […]Дэлгэрэнгүй
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд!2019-05-16 17:16Африкийн тахал буюу гахайн халдварт өвчин /African swine fever/-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын гаалийн мэдүүлэх хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй гадаадын иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тухай БНСУ-ын […]Дэлгэрэнгүй
Х.Баттулга, Ч.Ганбат нарын төмөр замын авлигын хэрэг АНУ-д сөхөгджээ2019-05-16 17:06Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хэрэг нь дарагдаж эхэлсэн… АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, “ПроПаблика” хараат бус сэтгүүл зүйн агентлагаас Америкийн Маккензи зөвлөх фирм болон Монголын төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргийн талаар томоохон материал нийтэлжээ. Хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч Иан Макдугалл 2010 оноос хойш 10 орчим жилийн турш олон […]Дэлгэрэнгүй
Төв аймгийн Сүмбэр суманд зургаан сурагч сүрьеэгээр өвчилж, 200 хүүхэд халдвар авчээ2019-05-16 16:50Төв аймгийн Сүмбэр суманд өнөөдөр (2019.05.16) сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгджээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдрийн чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 […]Дэлгэрэнгүй
Замын уулзварт түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно2019-05-16 16:38Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм. Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар […]Дэлгэрэнгүй
Монголын банштай, борцтой цай ЮНЕСКО-гийн шилдэг жорын нэгээр шалгарчээ2019-05-16 16:25ЮНЕСКО-гийн хүн ба шим мандлын нөөц газруудын “тогтвортой” хоолны жорын нэгээр монгол жор шалгарчээ. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд энэ сарын 22-нд Монгол Улс болон бусад орнуудын шалгарсан хоолны жоруудыг ашиглан хоол хийж сурталчилж, уулзалт зохион байгуулах юм. Улс орнуудын амьдрал, соёлын олон янз байдал, хэв маягийг магтан дуулах, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний олон […]Дэлгэрэнгүй
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 20 сая төгрөгөөр гаргаж өгөөд баригджээ2019-05-16 16:06-НЭР БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө […]Дэлгэрэнгүй