altaid-tsever-usnii-shugam.jpg

2019-05-16 10:30
Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны […]

bagsh.jpg

2019-05-16 09:53
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ бямба гаригт тохиож байна. Эл өдөр “Төгс буянт”-ын зурхайн ёсоор Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр тохиож байна. НҮБ-ийн ерөнхий ассамблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурхны шашинт улс орнуудад өөр өөрсдийн уламжлалт ёс заншилтай нийцүүлэн бүх нийтийн баяр […]

01-19.jpg

2019-05-16 09:27
 ШУТСангийн хурлын танхимд 09:00 цагаас “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэг болно. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хурлын танхимд 09:00 цагаас Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах талаар үндэсний хэлэлцүүлэг болно. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Оюуны өмчийн газрын улсын академи, БНХАУ-ын Оюуны […]

tok.jpg

2019-05-16 09:19
Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-17:00 цагт: 9, 10, 20, 23-р хороо Улиастайн задгай, Их, Бага цуурай, Эрдэнэхайрханы 1-8, Эмнэлэгийн 5, Улаанхуарангийн 9, Шархадны 8, 51-58, 60, 61, 62, 64, 65-р гудамжууд болон эдгээрийн ойр […]

tsasan-shuurga.jpg

2019-05-16 09:11
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай […]

hairga.jpg

2019-05-16 09:06
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.15) УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын […]

shuuh.jpg

2019-05-15 18:11
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.05.15) 14:00 цагаас “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөлөө. Шүүх хуралдаан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүндэръяагаас гаргасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас тагалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох […]

tstst.jpg

2019-05-15 17:57
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, […]

zam-4.jpg

2019-05-15 17:36
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан гэрэл зургийн уралдаан зарлажээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо,Төмөр замын уран бүтээлийн өвийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаан Улаанбаатар төмөр замын ололт амжилт, төмөр замчны хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавьяаг сурталчлан мөнхжүүлэх зорилготой ажээ. Уралдаанд […]

01-18.jpg

2019-05-15 17:30
“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд өнөөдөр Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадмын зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас уг наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн наадамд 200 гаруй бяцхан авьяастнууд оролцож, авьяас чадвараа сорьсон. Энэ жилийн хувьд наадам илүү өргөжин 500 гаруй хүүхэд оролцох […]