Бурхан багшийн их дүйчин өдөр энэ бямба гаригт тохиож байна. Эл өдөр “Төгс буянт”-ын зурхайн ёсоор Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр тохиож байна. НҮБ-ийн ерөнхий ассамблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурхны шашинт улс орнуудад өөр өөрсдийн уламжлалт ёс заншилтай нийцүүлэн бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэсний учир нь…
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэйгээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл нэг өдөр давхцан тохиодогтой холбоотой. Энэ өдрийг бурхны шашинт улс орнуудад Будда Весак, Сакадава, Будда Пурнима гэх зэргээр нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Монгол оронд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн байдаг бөгөөд Монголын түүх соёл, уламжлал, хэл, ёс заншилтай нягт холбоотой энэ баярыг бид ч тэмдэглэх нь зүйн хэрэг юм. Жил бүрийн Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиох Их Дүйчэн өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дээдэс багш нар сүсэгтэн олонд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээж бүх нийтийн эв нэгдэл, энэрэнгүй сэтгэлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Тухайн өдөр Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн өв гудамжаар үргэлжлэх 1080 хүний сүрт жагсаал, Сүхбаатарын талбайд Дүйчэн өдрийн баярын үдшийн арга эмжээ зэрэг олон сайхан ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ өдөр хураасан буян түм бумаар арвиждаг гэдэг. Тиймээс Дүйчэн өдрөөр арвин их буяныг үйлдэж, амьтны амь хөнөөхийг тэвчих тэргүүтэй нэг өдрийн сахил авах, буян хурааж маани мэгзэмийг арвин ихээр урин уншдаг.
2 comments
Lalriin shariin shsashind avtsanaar mongol doroitsonuu gehees sehsen yum bhgui.Shar huvalznuud hunii toloo yu hiisen yuym pizda
ЧИ ТЭГВЭЛ ТЭР ТЭНЭГ АЛЛАХ, ЕСУСЭЭ ШҮТЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВАХГҮЙ ЮУ? ХАРИН Ч АЛЛАГА, ТЕРРОРТ ДУУДАХГҮЙ ХҮМҮҮНЛЭГ ШАШИН ШҮҮ. ИНГЭЖ ТЭНЭГТСЭНЭЭРЭЭ БАС НЭГ АРВАН ХАР НҮГЭЛИЙГ ҮҮЛДЭЖ БАЙНА ДАА ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮН