ШУТСангийн хурлын танхимд
09:00 цагаас “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэг болно.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хурлын танхимд
09:00 цагаас Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах талаар үндэсний хэлэлцүүлэг болно. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Оюуны өмчийн газрын улсын академи, БНХАУ-ын Оюуны өмчийн газар зэрэг олон улсын төлөөллүүдээс гадна Монголын холбогдох байгууллагууд оролцоно.
Туушин зочид буудлын “Сүлд” танхимд
10:00 цагт “Өнөө цагийн дэлхийн геополитикийн хандлага” сэдвээр Стратегийн онолын нэрт эрдэмтэн Эдвард Луттвак лекц уншина.
Өргөө-1 кинотеатрын урд
10:00-12:00 цагт “ЭНХРИЙ ЭРДЭНЭ САН”-гийн санаачлага, БГД-ийн ИТХ, ЗДТГ, ХӨСҮТ-ийн хамтын оролцоотой хэрэгжих “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийн нээлт болно. БГД-ийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эрүүл энхийн төлөө жагсаал”-д оролцохоос гадна дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмжийг өгч, цээжний зураг авахуулах X-ray аппаратаар 10:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Удахгүй болох Бурхан багшийн дүйчэн өдөрт зориулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Choijin Suites 1-р давхарт 976 art gallery-д
11:00 цагт “Амьдралыг тэтгэгч О2” модерн балетын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагаас зорилтот бүлэг болон хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд дуучин A-Cool, бяцхан дуучин Бат-Энэрэл, Энжи, “Харш” хамтлагийн дуучин Баасандорж нар оролцоно.
Багш хөгжлийн ордны 402 тоотод
16:00 цагаас “Судлаач оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Батламжаа гардан авна.