2019-2020 ОНЫ ФУЛЛБРАЙТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба 2019-2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт зориулсан өргөдлийг хүлээн авч эхэлжээ. Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр нь 6-9 сарын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлогтой билээ. Мөн өндөр ур чадвартай эрдэмтдэд зориулагдсан (Ph.D.) эсвэл мэргэжлийн Дээд боловсролын институтууд, сэтгүүлчид, холбогдох мэргэжлийн хүмүүсийг АНУ-ын байгууллагад мэргэжил дээшлүүлэх чиглэлээр докторын зэрэг олгох сургалтыг санал болгодог. Өргөдлийг 2019 оны 5-р сарын 20-ны /Даваа гарагт/ 08:30 цаг хүртэл хүлээн авах юм.
Зориг сангийн “Залуу Эрдэмтэн Хөтөлбөр” 9 дахь жилдээ зарлагдлаа
Хөтөлбөрт гадаадын их дээд сургуульд суралцахаар бэлтгэж буй ерөнхий боловсролын ахлах ангийн (10,11,12) сурагчид хамрагдах боломжтой.
Энэ жилийн хөтөлбөрийг “Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт” төслийн (дэлгэрэнгүйг https://asiafoundation.org/wp-content/uploads/2017/10/WasteandClimateChange-Factsheet-ENG.pdf )
дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран зохион байгуулж байна. Хөтөлбөрийн материалыг зөвхөн онлайнаар https://form.jotform.com/zorigfoundation/MYSP2019_StudentApplicationForm хаягаар бөглөн 2019.06.02-ны 23:59-с өмнө ирүүлнэ үү.
Хөтөлбөрийн дэргэрэнгүйг: www.mysp.world болон www.zorigsan.mn цахим хуудсаас авах боломжтой.