Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт

09:00 цагт “130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент” эрдэм шинжилгээний хурал болно.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт

09:00 цагт Ангиографийн оношилгоо эмчилгээний шинэ аппаратыг ашиглалтад хүлээн авна. Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд 10:30 цагт Нийтийн тээврийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Blue Sky” зочид буудлын даймонд танхимд

11:00 цагт Ардчилсан намын үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилах III аяны нээлт болно.

“МN” мэдээллийн төвд

11:00 цагт АН-ын гишүүн Н.Тэгшбаяр УИХ-ын зарим гишүүдийг эгүүлэн татах үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.

Монголын Үндэсний музейд

12:00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейн үзмэрүүдэд тулгуурлан Монголын түүхийн хичээл заана.

12:00 цагт ХХААХҮЯ-наас“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн хичээлийн II байранд

12:00 цагт “МУИС-ийн олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг” болно.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд 13:00 цагт Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулна.

Үндэсний номын санд

13:00 цагт “Шинэ толь II” улсын уралдааны шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт болно.

“Blue Sky” зочид буудалд

14:00 цагт “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт болно.

Монголын театрын музейд 14:00 цагт “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл: Алтайн ятга” үзэсгэлэнгийн нээлт болно.

Хангарьд ордонд

15.00 цагт “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн