Монгол ахуй, соёлыг харуулсан “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь өнгөрөгч оны аравдугаар сард Холливүүдийн Олон улсын баримтат кино наадамд “Шилдэг оюутны кино” төрөлд түрүүлсэн билээ.

Эл кинонд Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмч өдөрт 10-100 км зам туулж, өдөр шөнө, өглөө орой, өвөл зуны улирал үл хамааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тухай “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өгүүлнэ.

 “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино дөрөвдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд АНУ-д зохион байгуулсан “Jim Thorpe” Олон улсын кино наадамд дахин “Оюутны Шилдэг Баримтат Кино”-гоор шалгарчээ.

Уг бүтээлийн найруулагчаар Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар магистрийн зэрэг хамгаалсан Б.Март ажилласан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн