uvs.jpg

2019-05-21 09:52
Увс аймгийн сумдын хэсгийн төлөөлөгчид насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргээр шалгагдаж байгаа юм байна. Хэрэгт холбогдсон Өндөрхангай сумын цагдаа М болон Зүүнговь сумын цагдаа Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халжээ. Улмаар Мөрдөн байцаах албаны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

said-zahiragch.jpg

2019-05-21 09:26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт […]

tsagbbbb.jpg

2019-05-21 09:23
2019 оны тавдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 […]

tsereg-1.jpg

2019-05-21 09:12
“Та хэнтэй уулзах вэ” гээд хүн бүрээс асуух сувилагч хаалганы наана цаагуур эргэлдэнэ. Цэргийн төв эмнэлгийн зургаан давхарт гарч мэдрэлийн мэс заслын тасгаар ороход үүдэнд эргэлтээр ирсэн хүмүүс дугаарлан зогсож харагдлаа. Сувилагчийг дуудан Ховд аймгийн Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид алба хааж байгаад бэртсэн Н.Тэмүүжин хүүгийн сахиуртай уулзах хүсэлт тависан ч “Энд хүлээж байгаарай” гээд […]

zzz.jpg

2019-05-21 08:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо бол Тавантолгойн бүлэг орд дунд уурхайтайгаа ойрхон байрладаг баг юм. Тус багт орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ажилчид болоод нутгийн уугуул иргэд оршин суудаг. Тэд багаа “Тавантолгой тосгон” гэж нэрлэдэг. “Тавантолгой” ХК 1966 оноос хойш энэ багт үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Анх уурхайчид ирж буудалснаар суурин […]

police-2.jpg

2019-05-21 08:48
Энэ сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд сэтгэцийн өвчтэй 29 настай эрэгтэй Е нь сураггүй алга болжээ. Тодруулбал, түүнийг алга болсон талаарх дуудлагыг ар гэрийнхэн нь тухайн өдрийн 20.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Алба хаагчид 19-ны өдөр Баянтөхөм, Жинст сумын төв зэрэг газар 75 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, […]

01-27.jpg

2019-05-21 08:12
09:00 цагт Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэзээ:2019.05.21-нд 09:00-12:00 цагт семинар, 14:00-16:30 цагт хэлэлцүүлэг Хаана: МУИС-ын номын сан 5 давхар 502 тоот Холбогдох утас:90910510 10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд […]

hashaa-hais.jpg

2019-05-20 17:56
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 72 байршлын 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гарааш, контейнер, 2 бетон хаалт, 8 өргөтгөл нийт 117 […]

gantumur.jpg

2019-05-20 15:57
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал […]

niislel-1.jpg

2019-05-20 15:45
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай байв. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн […]