Энэ сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд сэтгэцийн өвчтэй 29 настай эрэгтэй Е нь сураггүй алга болжээ.
Тодруулбал, түүнийг алга болсон талаарх дуудлагыг ар гэрийнхэн нь тухайн өдрийн 20.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Алба хаагчид 19-ны өдөр Баянтөхөм, Жинст сумын төв зэрэг газар 75 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:54 цагт Цохион хашаат гэдэг газраас Е-г эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.