Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүргэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас ам дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна.
Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.
Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ