tsetseg.jpg

2019-07-13 10:36
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Цэцэг төв”-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-18-ны өдрийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн […]

mori.jpg

2019-07-13 10:19
Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын завьтай болон морьтой эргүүл гарчээ. Баяр наадмын өдрүүдээр иргэд голын эрэг дээр буудаллан амарч, зугаалах нь нэмэгддэг. Гэвч голын эргээр амарч байгаа иргэд Цагдаа болон Онцгой байдлын газрын эргүүлүүдийн шаардлагыг биелүүлэхгүй байна гэж мэргэжлийн байгууллагынхан мэдээлж байна. Баяр […]

delguur.jpg

2019-07-13 10:14
Худалдаа, үйлчилгээний байгууллага баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: 7 дугаар сарын 13-нд 9.00-24.00 цаг хүртэл, 7 дугаар сарын 14-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 7 дугаар сарын 13-14-нд Чулуун овоо Номин агуулах худалдаа 8.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 7.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 8.30-24.00, Драгон […]

boroo-1.jpg

2019-07-13 10:09
МАЛЧИД, АРД ИРГЭД, НААДАМЧДЫН АНХААРАЛД Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар үргэлжилсэн бороо, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь талын нутгаар халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 13-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ […]

uyach.jpg

2019-07-13 09:03
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс 7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт 09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан 13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны […]

012.jpg

2019-07-12 20:46
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням нар тав давж УЛСЫН НАЧИН […]

SUR.jpg

2019-07-12 20:17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд эхний гурван байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын […]

mori-1.jpg

2019-07-12 20:14
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдаанд айрагдаж, торгон жолоогоо өргүүлсэн шандаст хүлгүүдийн уяачдад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан бол  түрүүлж айрагдсан унаач хүүхдүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлгээ гардууллаа. […]

boroo.jpg

2019-07-12 15:24
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 хэм хүртэл халах төлөвтэй байна. Харин Сэлэнгэ мөрөн Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, […]

huuhued.jpg

2019-07-12 14:27
Наадмын эхний өдөр (2019.07.11) нийслэлийн хэмжээнд 44 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн. Тэдний 30 нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд төөрснийг Цагдаагийн штабын алба хаагчид эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Мөн өдрийн орой Сүхбаатарын талбайд болсон Улаанбаатарын үдэш шоу арга хэмжээний үеэр 11 хүүхэд эцэг эхээсээ төөрч, цагдаагийн алба хаагчид ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Үүнээс […]