Цагдаагийн байгууллага баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баряын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж төөрсөн 99 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
-2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим 4,
-2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 30,
“Эх орноо магтан дуулъя” цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24,
2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 10 хүүхэд тус тус төөрчээ.
Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд явуулын “Хүүхдийн түр хамгаалах байр” ажилласан бөгөөд энд хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараасан байна.
Мөн төөрсөн хүүхдийг түр хамгаалах байранд авчирч, хоол, ундаар үйлчилж, тайвшруулж, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгч, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелиэр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж өгч ажиллалаа. Түүнчлэн голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах тухай сэрэмжлүүлгийг хүргүүлсэн байна.
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт хурдны мориноос 40 хүүхэд унасан бөгөөд тэдний гуравт эмнэлгийн тусламж үзүүлжээ.