Монгол Улсын аварга Э.Оюунболд Nissan Patrol Y62 автомашинаа хүлээж авлаа

2019-07-13 11:171min0
avarga

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны бөх Э.Оюунболд дөнгөж сая (2019.07.13-ны 11.00 цаг) Nissan Patrol Y62 автомашины түлхүүр гардан авлаа.

Долдугаар сарын 10-нд Моннис групп Улсын баяр наадмын барилдаанд түрүүлсэн бөхөд 229 сая төгрөгийн үнэтэй Ниссан патрол Y62 автомашиныг бэлэглэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.

Nissan patrol Y62 автомашины үзүүлэлтээс…

–   5.6 литрийн V8 C-VTC хөдөлгүүр

–   Ухаалаг 4WD тоноглол

–  360 градус харуулах камер

–  Олон дэлгэцтэй DVD энтертаймент систем

–  2GB багтаамж бүхий санах ой

– Дээд зэрэглэлийн агааржуулалтын систем

– Санамжтай автомат ажиллагаатай суудлууд

–  Автомат ажиллагаатай тээшний хаалгатай

Шинэ аваргад шинэ автомашиныг Хотын удирдлагууд болон Моннис группын захирлууд гардуулан өглөө. 

5-7 Монгол Улсын аварга Э.Оюунболд Nissan Patrol Y62 автомашинаа хүлээж авлаа

6-8 Монгол Улсын аварга Э.Оюунболд Nissan Patrol Y62 автомашинаа хүлээж авлаа

7-7 Монгол Улсын аварга Э.Оюунболд Nissan Patrol Y62 автомашинаа хүлээж авлаа

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй