Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын завьтай болон морьтой эргүүл гарчээ. Баяр наадмын өдрүүдээр иргэд голын эрэг дээр буудаллан амарч, зугаалах нь нэмэгддэг.
Гэвч голын эргээр амарч байгаа иргэд Цагдаа болон Онцгой байдлын газрын эргүүлүүдийн шаардлагыг биелүүлэхгүй байна гэж мэргэжлийн байгууллагынхан мэдээлж байна. Баяр наадмын үеэр голын эрэг даган амарч зугаалахдаа гол усанд орохдоо болгоомжтой байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг биелүүлж, амь нас эд хөрөнгөө хамгаална уу?