Токиогийн Bitpoint Japan арилжааны төв 32 сая доллартай тэнцэх дижитал хөрөнгөө алджээ. Тус төвийг эзэмшигч Remixpoint компани пүрэв гаригийн шөнө хакерууд гүйлгээний системд нэвтэрч 3.5 тэрбум иентэй тэнцэх төрөл бүрийн крипто валютыг хулгайлсан гэж тус төвийг эзэмшигч Remixpoint компани мэдээлжээ.
Хакерууд арилжааны төвийн онлайн (hot wallet) дансанд халдаж валютуудыг авсан ч офлайн дансанд (cold wallet) халдаж чадаагүй байна.
Хохирлын хэмжээг тодорхойлох ажил явагдаж байгаа. Бил харилцагчдынхаа хохирлыг бүрэн барагдуулна гэж Remixpoint мэдээлжээ.
Bitpoint Japan арилжааны төвд болсон хэрэг Kрипто валютын салбарт гарсан сүүлийн томоохон хулгайн хэрэг болж байна. Өнгөрсөн онд Японы Coincheck арилжааны төв 500 сая доллартай тэнцэх хэмжээний дижитал хөрөнгөө хулгайд алдсан юм.
Үүний өмнө 2017 онд Өмнөд Солонгосын Youbit хакеруудын хоёр удаагийн халдлагын дараа дампуурлаа зарлаж байсан бол 2014 онд Токиогийн MtGox арилжааны төв 850 мянган ширхэг биткоиноо хулгайд алдсаны дараа үйл ажиллагаагаа зогсоож байв.
MtGox нь дэлхийн нийт биткоин арилжааны 80 хувийг гүйцэтгэдэг байсан бөгөөд хулгайлагдсан хөрөнгийн хэмжээ 2014 оны ханшаар хагас тэрбум ам.доллартай тэнцэж байжээ.
Эрсдэл өндөртэйд тооцогддог крипто валютын зах зээлд Япон Улс харьцангуй нээлттэй хандаж, 2017 оноос хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцдог болсон юм.