altai5n-bogd.jpg

2019-08-03 14:26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр зарлигаар Алтай Таванбогд уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар болсон. Анхны төрийн ёслолыг 2014 оны долдугаар сарын 03-нд зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 15 дугаар захирамжаар […]

3-3.jpg

2019-08-03 14:16
Нийслэл хот, хөдөө орон нутаг болон зусланд хаздаг хар хорхойн нүүдэл их байгаа аж. Оройн цагаар ихэвчлэн гарч ирдэг тул нялх хүүхэдтэй эцэг, эхчүүд анхааралтай байхыг сануулж байна. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа сэрэмжлүүлэг бичжээ. Тэрбээр “Гадуур хар хорхой маш их байна. Сибирийн түймрээс дайжсан байх. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чихийг хамгаалж, шалгаж байгаарай” гэсэн […]

2-3.jpg

2019-08-03 14:09
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар наймдугаар сарын 2-нд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо болж буй АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт (АРФ)-ын Сайд нарын 26-р хуралдаанд оролцлоо. Хуралдааны үеэр тэрээр бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав. Үүний зэрэгцээ тус чуулга уулзалтын ирээдүйн чиг хандлагын […]

1-2.jpg

2019-08-03 13:59
Монгол Улсаас гадаадын орнуудад 180 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 40 мянга гаруй нь оюутан юм. БНХАУ-д хамгийн их буюу 10 мянган оюутан суралцаж байна. Жил бүр Засгийн газрын шугамаар суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэлний анхан шатны мэдлэг болон мэргэжлийн чиглэлээр шалгалт авдаг гэсэн үг. Мөн ийм шалгалт өгөөд ОХУ […]

moog.jpg

2019-08-03 12:18
Бямба, ням гаригийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо Мөөгний фестиваль Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд 11.00-16.00 цагийн хооронд болох юм байна. Тус фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг ажиллаж байгаа ажээ. Мөөгний фестивалийн үеэр байгалиас түүж авчирсан мөөгний үзэсгэлэн, таримал мөөгний үзэсгэлэн худалдаа гарч, судлаач сонирхогчидтой танилцах, ярилцах, мөөгний талаарх мэдээллүүд, зөвлөгөө, лекц, мөөгний […]

Untitled-30.jpg

2019-08-02 18:10
‘’Баазын хүүхдүүд’’ ТББ-аас санаачилж “Тээвэрчдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулан дурсгалын цогцолбор босголоо. Бүтээн байгуулалтыг Аравдугаар баазад ажиллаж байсан жолооч, инженерүүд, тэдний үр хүүхдүүд санаачилж бүтээсэн бөгөөд хөшөө барих ажлыг Р.Байгалмаа, Р.Ганхүү тэргүүтэй Хэнтий нутгийн хөдөлмөрчид хандив тусламж цуглуулж, тээвэрчдийн ойн баярт бэлэг барьжээ. Хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн харьяат уран барималч, зураач Н.Нанзаддорж бүтээжээ. Нийт […]

Untitled-29.jpg

2019-08-02 18:05
Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад зохион байгуулах “Хотод ойрхон говь” эвент үйл ажиллагаа ирэх есдүгээр сарын 05-нд эхэлнэ хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Аялал жуулчлалыг дэмжсэн дээрх үйл ажиллагаа есдүгээр сарын 10-ныг хүртэл тав хоногийн хугацаатай Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулууны ууланд жуулчны баазуудаа түшиглэн болох ажээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх […]

Untitled-25.jpg

2019-08-02 18:01
Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээ төлөөлөн “Цагдаагийн олимп”-д оролцох тамирчдыг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Болд өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв. “Цагдаагийн олимп”-ийг 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод наймдугаар сарын 8-18-нд болох юм. Манай улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид […]

20.jpg

2019-08-02 17:17
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дорноговь аймагт ажиллаж Зэвсэгт хүчний төмөр замын 7781, замын 7780 дугаар ангиудын ажлын явцтай танилцжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 7781 төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн […]

Untitled-22.jpg

2019-08-02 16:40
Дулааны улиралд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалахад авто эргүүлээс гадна морьт, нохойт, дугуйт, завьт эргүүл ашигладаг. Энэ зуны хувьд Нийслэлийн цагдаагийн газрын “Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 8 морьт, 9 нохойт, 12 дугуйт, 2 завьт эргүүл ажиллаж байна. Автомашинаар хүрч очиход хүндрэлтэй, Туул голын ай сав зэрэг газруудад нийтийн […]