Өвөрмонголын өөртөө засах орны Хөвчийн говь нь газар нутгийн хэмжээгээрээ Хятадад долоод ордог. Нэгэн цагт шувуу хүртэл нисэж өнгөрөхөд хэцүү “үхсэн тэнгис” гэгдэж байв. Гэвч цөлжилттэй хийх 30 жилийн тэмцлийн үр дүнд энэхүү говийн олон хэсэгт ургамал ногоо ургаж эхлэв. Энэхүү туршлагыг дэлхийн цөлжилттэй тэмцэх хөдөлгөөнд оруулж буй Хятадын томоохон хувь нэмэр гэж үзэж болно.
Долдугаар сарын 27-28 нд Өвөрмонголын өөртөө засах оронд Хөвчийн говийн цөлжилтийн асуудлаар олон улсын Долоо дахь чуулган болсон юм. Хаятадын тал энэхүү чуулганаар Хөвчийн говийн цөлжилттэй тэмцсэн туршлагаа хуваалцаж, цөлжилтээс сэргийлэх асуудлуудыг хэлэлцлээ. 30 жилийн турш шинжлэх ухаан техникийн ололтуудыг ашиглан орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдтэй хамтран Хөвчийн говийн цөлжилттэй хийх тэмцэлд мэдэгдэхүйц үр дүнтэй амжилт гаргаж чаджээ. Энэ хугацаанд зургаан мянган кв. Км газар нутгийг цөлжихөөс сэргийлж, 500 тэрбум юанаар үнэлэгдэх байгалийн баялаг бүтээсэн байна.
Хөвчийн говийн цөлжилттэй тэмцэх олон амжилттай туршилтын нэг нь нисгэгчгүй онгоц ашиглан модны үр суулгах технологийг хэрэгжүүлсэн явдал юм гэж Хөвчийн цөлийн асуудлын олон улсын чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга, ELION корпорацийн дарга Ван Вэньбяо хэлсэн юм.
Хөвчийн говийн цөлжилтийг багасгасан Хятадын туршлага нь хүн төрөлхтний өмнө нүүрлээд буй байгаль экологийн доройтол болон яюуурлын аюул, асуудлыг шийдэх гайхалтай загвар, шийдэл болсон гэдгийг чуулганд оролцсон олон улсын төлөөлөгчид онцлон тэмдэглэж байв. Түүнчлэн Хөвчийн говийн цөлжилтийг багасгасан загвар нь адил нөхцөл байдал, асуудал бүхий дэлхийн бүс нутгуудад шинэ боломжийг өгч, тэр дундаа “Бүс, зам” хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдэж боломж өгч байгаа юм.
Шинжлэх ухаан технолгийн ололтыг ашиглан цөлжилтээс сэргийлэх, тэмцэх ажлыг Хятад Улс байгаль дэлхийд ээлтэй соёл иргэншлийг бүтээн босгох чухал алхам үзэж, дэмжиж буйгаа БНХАУ-ын Шинжлэх Ухаан Техникийн Яамны сайд Ван Жиган цохон тэмдэглэсэн юм.