Нийгэм

Энэ амралтын өдрүүдэд Мөөгний фестиваль болно

Бямба, ням гаригийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо Мөөгний фестиваль Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд 11.00-16.00 цагийн хооронд болох юм байна. Тус фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг ажиллаж байгаа ажээ.

Мөөгний фестивалийн үеэр байгалиас түүж авчирсан мөөгний үзэсгэлэн, таримал мөөгний үзэсгэлэн худалдаа гарч, судлаач сонирхогчидтой танилцах, ярилцах, мөөгний талаарх мэдээллүүд, зөвлөгөө, лекц, мөөгний ач тус, хүнсний хэрэглээний талаар тодорхой мэдээлэл авч болох юм байна.

moog2 Энэ амралтын өдрүүдэд Мөөгний фестиваль болно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close