Засгийн Газрын шийдвэрээр Үлэг гүрвэл болон Байгалийн түүхийн музейг нэгтгэх шийдвэр гарсан. Тиймээс өмч хөрөнгө, үзвэрийн зүйлс нь Байгалийн түүхийн музей рүү шилжих аж. Үлэг гүрвэлийн музейд дэлгэсэн байсан үзмэрүүд олон нийтэд хэвийн хүрэх бөгөөд улам баяжиж Байгалийн түүхийн музейд тавигдах юм байна.
Ингэж нэгтгэх шаардлага нь Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа эд зүйлс олны хүртээл бололгүй зургаан жил орчим болж байгаа юм. Тиймээс үүнийг олон нийтэд дэлгэн үзүүлэх, түүх дурсгалт соёлын өвүүдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зориулалтаар хийгдэж байгаа аж. Хүүхэд залуус, оюутан сурагчдын боловсрол мэдлэгийг тэлэхэд байгалийн үзвэр, үзүүлэн чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгцээ шаардлагыг үндэслэн нэгтгэх шийдвэрийг гаргасан гэлээ.
Байгалийн түүхийн музейн барилгыг 2013 онд хаахдаа барилга дотор ямар нэгэн байгууллага үйл ажиллагаа явуулахгүй гэсэн тушаал гарсан байдаг. Одоогоор өөр байгууллага, хувь хүний мэдэлд шилжүүлсэн, өмчилсөн зүйл байхгүй юм. Тухайн хуучин барилгыг буулгаад Чингис хааны музей бүхий шинэ барилга байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгэхээр одоогийн байгалийн түүхийн музейн газар нь музейн зориулалтаар дахин ашиглагдах юм.