Сибирт болж буй түймрээс болж Орос улс онцгой байдал зарласан. Өнгөрсөн даваа гаригт ой модтой 3.5 сая га газар (Бельги улсын газар нутаг 3.2 сая га) шатсанаас үүдэн ойролцоох хотууд утаанд нь хордож байна. Байгаль орчны тэмцэгчид, ажиглагчид түймэр гармагц эрт үед Оросын Засгийн газрыг ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж шүүмжилж байна.
Түймэр унтраах нь маш их зардалтайг мэдсээр байж Ззасгийн газар яаралтай арга хэмжээ авах боломжтой байсан гэдгийг Сибирийн онцгой байдлын нисгэгч хэлсэн юм. Энэ жил Сибир урьд өмнөхөөсөө илүү хуурай байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр 12 сая га газар шатжээ.