Өмнөд Солонгост хүний хэмжээтэй секс тоглоомон хүүхэлдэйг импортоор оруулахыг хориглон 210 мянган хүн гарын үсэг зурав. Эмэгтэй хүнтэй адилхан харагдах секс тоглоомыг оруулж ирэхийг Өмнөд Солонгосын гааль эхлээд хориглож байсан ч уг бүтээгдэхүүнийг хариуцаж буй компанийн гомдлоор шүүхэд дуудагдан шүүхээр уг явдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр Солонгосын дээд шүүх доод шүүхийнхээ шийдвэрийг дэмжсэнээр уг секс тоглоомыг оруулж ирэхээр болов. Гэвч иргэд үүнийг хүмүүсийн ёс суртахууныг доройтуулна гэж үзэж эсэргүүцсээр байна.