3-10.jpg

2019-10-12 12:47
“Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар […]

02-12.jpg

2019-10-12 12:33
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ны өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунгаласан байдаг. Тиймээс энэ өдөр Монголын хүүхдийн ордонд “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн санаачлагаар “Мянган цэцэгс” Нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа. Энэхүү чуулган нь “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн […]

31-2.jpg

2019-10-11 17:16
Охидын эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд Охидын эрхийн III чуулганыг зохион байгуулах талаар “Гүнж” төв өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг чуулганы зорилго нь охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд орших аж. “Гүнж” төвийн охидын манлайллын хөтөлбөрийн оролцогч Э.Эрдэнэжаргал “Манай орны хувьд жилд дунджаар 3,500 орчим өсвөр […]

28-4.jpg

2019-10-11 16:50
“Чаджээ”  гэж өнөө өглөө  өөрийн эрхгүй амандаа баясав. Урьд шөнө  -18-20  хэмийн хүйтэн хонож,  үүрээр хоёр чих часхийхээр дориун хүйтэн байлаа.  Гэсэн ч өдийд аль хэдийн утаан хөшиг татчихдаг байсан нийслэл өөрийн өнгөөр цэмцийж  утаагүй тунгалаг байсан учраас ийн баяссан хэрэг. Аливаа шийдвэрт нийгэм зайлшгүй талцдаг.  Басхүү эрсдэл хүлээдэг.  Гэвч  сайжруулсан түлш түлэх шийдвэрт иргэд […]

26-4.jpg

2019-10-11 16:30
Бид мөнхийн завгүйгээсээ болоод хайртай хүмүүстээ тун бага цаг зав зарцуулдаг. Буддын гэгээнтнүүдэд ч адилхан ийм зүйлтэй учирдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдгийг Гемин Суним “Төгс бусад дурлах нь: Өөрийгөө болон бусдыг бүх дутагдалтай нь хүлээн авахуй” номондоо өгүүлжээ. … Энэ ертөнц дээрх хүн бүр хэн нэгний хайртай үр. Буддын лам ч мөн адил. […]

25-6.jpg

2019-10-11 16:15
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүгч ирэх эсвэл дараагийн долоо хоногт хийхээр товлох магадлалтай байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Эргэн сануулахад, тэрбээр төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд […]

24-5.jpg

2019-10-11 16:00
Цагдаагийн байгууллагад Хүүхдийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Цагдаагийн байгууллагын “Хүүхдийн алба”-нд ажиллаж буй үе үеийн алба хаагчид эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, бие хүн болж төлөвшихөд нь үүрэг гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон […]

23-8.jpg

2019-10-11 15:53
Хориотой бодис хилээр нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн ерөнхий газрын ажилчид илрүүлжээ. Тодруулбал, Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага […]

UB.jpg

2019-10-11 14:02
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50-100 хувь хөнгөлөхөөр болсон […]

20-5.jpg

2019-10-11 13:42
Ирэх сард бүх нийтээрээ хоёр өдөр дараалан амрах нь. Учир нь арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Уг заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан […]