Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд одоогийн байдлаар 937 автобус явж байгаа ажээ. 2020 он гэхэд эдгээр автобусны 450 гаруй автобусных нь ашиглалтын хугацаа дуусч үйлчилгээнээс хасагдах юм байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах зорилгоор 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хийгээр ажилладаг 70 автобус нийлүүлжээ.
Япон Улсын “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд дизель хөдөлгүүртэй 24 автобусны хөө тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр тавьж, суурилуулжээ. Мөн энэ онд том оврын 150 автобусанд уг шүүлтүүрийг суурилуулахаар тендер зарлагдаж, шалгаруулах шатандаа явж байна