Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амиа хорлох гэж байсан иргэнийг аварлаа. Тодруулбал, тус дүүргийн 10-р хороо “Хангай” хотхоны найман давхраас Сүхбаатар дүүргийн харьяат 50 настай эмэгтэй С гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхийг завдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэнтэй ярилцлага хийсний дүнд аюулгүй буулгаж, дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.