2020-03-19 09:27
Манай улс эхний ээлжинд Япон улсаас PCR-ийн 200 ширхэг оношлуурыг үнэгүй хүлээн авч Ковид19-ийн шинжилгээнд ашигласан. Дараа нь 2000 ширхэгийг Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүлээн авч ашиглаж байгааг ЭМЯ мэдээлэв. Чанарын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү оношлуурыг үйлдвэрлэгчээс нь 1 ам.доллар хүрэхгүй үнээр буюу төрийн байгууллагуудын хоорондын шугамаар худалдан авч байгааг яамнаас тодотголоо. […]










