2020-03-19 08:271min0

Истанбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ

89988524_2878904202200572_4499067603649560576_o

Истанбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 19-ний 01.22 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 252 иргэн эх орондоо ирлээ.

Ирсэн зорчигчдыг тусгаарлахын өмнө эрүүл мэндийн үзлэг, тандалт судалгааг хийх ажил 4-5 цаг хүртэл үргэлжилжээ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчигчдод тандалт судалгааг явуулж, тусгаарлах байр руу шилжүүлсний дараа зорчигчдоос гадна онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, цагдаа, ОБЕГ-ын мэргэжилтэн, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагджээ.