Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-наас эхлүүлэх санал гаргасан байна. Энэ тухайгаа өчигдөр орой цахим хуудсаараа мэдэгдлээ.
Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаст “Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ” гэжээ.
Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-наас эхлүүлэх эсэхийг судалж, санал оруулахыг БСШУС-ын сайдад үүрэг болгосон билээ. Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Эрүүл мэндийн яамнаас саналыг үндэслэн шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн.
Уг саналыг БСШУСЯ судлан төсөл боловсруулж, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн эцсийн шийдвэрийг гаргах юм.