Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнсэнд дэмжлэг үзүүлж “Дүүрэн фүүд” ХХК-аас 1 500 000 төгрөгийн өртөг бүхий “Тоонот” брэндийн 200 кг бууз хандивласан бол дархлааг дэмжих бүтээгдэхүүн болох 800 ширхэг эрүүл мэндийн ундааг “Хома” ХХК-аас Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Мөн “Хөгжил трейд” ХХК-аас алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах халдваргүйжүүлэлт хийх тусгай зориулалтын 2000 ш нойтон салфетка үйлдвэрлэж, өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Онцгой байдлын ерөнхий газар