Гэрээсээ ажлаа хийх таатай орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

Дэлхий нийтээр дэгдэж буй короновирус нь бүхий л улс орны иргэдийг гэрээсээ цахимаар ажлаа хийхэд хүргэж байна.  Ингэж ажиллах орчинг гэртээ хэрхэн бүрдүүлж болох дараах  санааг  танд толилуулж байна.

Байнга гэрээрээ ажилладаг эсвэл одооноос л эхэлж цахимаар ажиллаж байгаагаас үл  хамаараад гэртээ офиссын хэсэгтэй илүүдэхгүй юм. Иймд гэрийнхээ тодорхой орон зайг албан тасалгааны хэв маягаар  таатай орчинг бүрдүүлж тохижуулах нь ажлын бүтээмжид шууд хамааралтай гэнэ.