b_84ae5ece023f4e4ab428a303a3530b4f1846-1024x575.jpg

2020-08-16 11:18
Малч­ид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун  болон төвийн аймгуудын ихэнх нутгаар […]

117434968_644469459839758_6559041874495243331_n-1024x605.jpg

2020-08-15 12:41
2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрчимжүүлж байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны […]

new_572db59905cbec11151c175a445f6d7c7b4d0a60-1-1.jpg

2020-08-15 11:42
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.15/ ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 21 сая гаруй хүн өвчилж,  759 мянган хүн эндсэн байна. Харин 14 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Дөрөв хоногийн дотор нэг сая хүн коронавирусийн халдвар авч байна. Дэлхийд 24 цагийн дотор 283 мянган хүн шинээр халдвар авч, […]

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd.jpg

2020-08-15 11:26
Өчигдпөр орой /2020.08.14/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21.15 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардлаа. Тус нислэг нь 55 дахь удаагийн тусгай үүргийн нислэг бөгөөд 268 иргэн эх орондоо ирлээ. Тэднийг Эрхэс, Токио Ин зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлана. Маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн таранзит нислэгээр дэлхийн 6 улсаас 260 иргэнийг татан авна гэж МХЕГ-аас […]

52485eed28dbd1b18ac032a22717b7008d5b46a6-1024x597.jpg

2020-08-15 10:41
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөв болон зургаагаас дээш хүүхэдтэй эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай  Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний […]

c4c30377750ca8470215460fe27df8fc-1.jpg

2020-08-15 10:25
2020 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл Малч­ид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 ц­аг хүртэлх цаг […]

huvsgul-1024x667.jpg

2020-08-14 18:42
Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газруудаг хамгаалах зорилгоор хууль журмыг хэрэгжүүлж, хамгаалалтын горим, дэглэмийг мөрдүүлэх, тохижуулах, хяналтын камер суурилуулах, гэрээт байгаль хамгаалагч ажиллуулах зэрэг эн тэргүүнд шаардлагатай ажлуудыг авч хэрэгжүүлжээ. Ингэснээр өнгөрсөн жилүүдэд үүсээд байсан улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар олголт, загас агнуур, мод бэлтгэл зэрэг хууль бус […]

bak.jpg

2020-08-14 17:01
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицаг хүлээн авч уулзаж КОВИД-19 халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Др. Сергей шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явц олон жилийг зарцуулдаг нарийн төвөгтэй ажил хэдий ч шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцины хувьд маш богино […]

EMY.jpg

2020-08-14 16:54
Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо. Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Д.Дөлбаяр болон түүний эхнэр Н.Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм. Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин , […]