Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.16/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн хоногт нийт 627 хүнээс шинжилгээ авсан. Бүх шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй.
ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Бүгд энхийг санхиулагчид байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 22 хүн эмчилгээнд байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр 08:00 цагт тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй охин төрүүлсэн” гэж ярилаа.