797ac696c57bda1e3ebe8928d63ea2db7881ecd5-1-1024x597.jpg

2020-10-06 13:28
Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн нутагт  автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдрийн 18:05 цагт Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангийн “Фотон” маркийн автомашин Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын долдугаар км-ийн хаалтгүй гарам дээр ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй гэмтжээ. Хэргийг тус аймгийн Цагдаагийн […]

bolno-1024x408.jpg

2020-10-06 13:24
Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хуримын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдэн хийсэн. Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг […]

ee.jpg

2020-10-06 12:57
Шударга өрсөлдөөнт хэрэглэгчийн төлөө газраас дэлгүүрийн лангуун дээр “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг тавьсан нь хууль бус үйлдэл бөгөөд хуулийн дагуу 5,000,000 төгрөгөөр торгохоор болсон билээ. Тодруулбал, ШӨХТГ-аас худалдаа эрхлэгч нарт хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн тусалж танд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан байна. Гэхдээ барааг буцаахдаа хаяг […]

120721609_3639489652781891_8744459752231329528_o1-1024x768.jpg

2020-10-06 12:22
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ 30 мянган хонь бэлэглэсэн билээ. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард […]

ulguud.jpg

2020-10-06 12:17
Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр 16 цаг 48 минутын орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч гарцаар гарч явсан бага насны хүүхдүүдийг мөргөсөн ноцтой осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас есөн настай хүү гэмтэж, таван настай охины амь нас хохирсон байна. Жолооч та хурдаа […]

6714_900.jpg

2020-10-06 12:06
Нийслэлийн хэмжээнд таван мянга орчим лифт бүртгэлтэй аж. Үүнд гацдаг, гэнэт доош унадаг гэх мэт техникийн шаардлага хангаагүй, хүний амь насанд эрсдэлтэй лифт ч бий. 2020 он гарсаар хоёр давхрын завсар гацсан цахилгаан шатнаас лифтний хонгил руу нэг хүн унаж амь насаа алджээ. Лифтний худаг нь тухайн байгууламжийн нэг давхраас 1.5-2.5 метрийн гүнд байдаг байна. […]

yam-1024x606.jpg

2020-10-06 11:17
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 803 сорьцод шинжилгээ хийжээ. Ингэхэд нэг хүний шинжилгээний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас цахимаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлын тоо 315 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 249 мянган […]

seri-1024x576.jpg

2020-10-06 11:02
Өнгөрсөн сарын 18-наас зам, тээврийн хөгжлийн дэд сайдын чиглэл өгсөн тухай бид мэдээлж байсан. Үүнд иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болсон талаар байсан юм. Тэгвэл Азын гэгдэх дугаар олголтыг цэгцлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээвэр хөгжлийн яаманд өгсөн байна. Ингэхдээ азын дугааруудыг дуудлага худалдаагаар худалдаалж, борлуулсан орлогоо хөгжлийн бэрхшээлтэй […]

0352b8d8d09c1fb1d3e5a59fc5363bbc_x3.jpg

2020-10-06 10:13
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний […]

b7e888aa8f893c258b84240995d51e88_x3.jpg

2020-10-06 10:07
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн барилгын хашаагаа сунгаж явган хүний зам хаасан асуудлыг шийдвэрлэлээ. Дүүргийн 4 хороо буюу […]