Нийслэлийн хэмжээнд таван мянга орчим лифт бүртгэлтэй аж. Үүнд гацдаг, гэнэт доош унадаг гэх мэт техникийн шаардлага хангаагүй, хүний амь насанд эрсдэлтэй лифт ч бий.

2020 он гарсаар хоёр давхрын завсар гацсан цахилгаан шатнаас лифтний хонгил руу нэг хүн унаж амь насаа алджээ. Лифтний худаг нь тухайн байгууламжийн нэг давхраас 1.5-2.5 метрийн гүнд байдаг байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага жил бүр орон сууц болон албаны байгууллагын лифтэнд хяналт шалгалт хийдэг ч тогтмол гацдаг лифт зарим орон сууцанд байсаар байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Голден фарк” хорооллын оршин суугчид цахилгаан шатанд суухдаа айдастай байдгаа хэлж байна. Нийт 16 давхар энэ орон сууцны нэг орцонд хоёр цахилгаан шат байдаг ч нэг нь гацсан, нөгөө нь ажилладаг ч тогтмол гацдаг, хааяа унах тохиолдол ч гардаг гэнэ.

Хурд агентлагаас тус байрны СӨХ-ын даргаас энэ асуудлыг тодруулах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзлжээ. Уг байрны нэг орцонд 250 өрх амьдардаг. Ойролцоогоор мянга орчим хүний амь нас, эрүүл мэндийн асуудал хариуцдаг.

Түүнчлэн  өнгөрсөн наймдугаар сард нийслэлд цахилгаан шат унаж нэг гэр бүлийн хоёр хүн хүнд бэртэл авсныг албаныхан хэлж байна. Энэ тохиолдолд иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан хохирлыг хэн хариуцах вэ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лабораториор иргэд, аж ахуйн нэгж цахилгаан шатандаа жилд нэг удаа аюулгүй байдлаа шалгуулах үүрэгтэй. Хэрэв СӨХ-доо гомдол гаргадаг боловч цахилгаан шат нь тогтмол гацсаар байвал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, гомдол гаргах бүрэн боломжтой юм байна.

МҮОНР-ийн Хурд агентлаг

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн