Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр 16 цаг 48 минутын орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч гарцаар гарч явсан бага насны хүүхдүүдийг мөргөсөн ноцтой осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас есөн настай хүү гэмтэж, таван настай охины амь нас хохирсон байна.
Жолооч та хурдаа тохируулахаас гадна явган хүний гарц руу ойртож ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн эцэг, эхчүүдийг арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.