2020-10-06 13:281min00

Автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ

797ac696c57bda1e3ebe8928d63ea2db7881ecd5

Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн нутагт  автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдрийн 18:05 цагт Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангийн “Фотон” маркийн автомашин Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын долдугаар км-ийн хаалтгүй гарам дээр ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй гэмтжээ. Хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй