Шударга өрсөлдөөнт хэрэглэгчийн төлөө газраас дэлгүүрийн лангуун дээр “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг тавьсан нь хууль бус үйлдэл бөгөөд хуулийн дагуу 5,000,000 төгрөгөөр торгохоор болсон билээ.
Тодруулбал, ШӨХТГ-аас худалдаа эрхлэгч нарт хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн тусалж танд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан байна.
Гэхдээ барааг буцаахдаа хаяг шошго аваагүй байх, анх худалдан авснаас муухай болгож болохгүй ажээ. Түүнчлэн зарим газрууд НӨАТ уншуулсан учраас буцааж болохгүй гэдэг. Гэхдээ НӨАТ баримт бүртгүүлсэн ч тухайн сардаа НӨАТ –ын буцаалт хийж болно.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна.
Л.Баяр