2020-10-06 11:021min00

Автомашинуудын азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, хүчирхийллийн эсрэг зарцуулна

seri

Өнгөрсөн сарын 18-наас зам, тээврийн хөгжлийн дэд сайдын чиглэл өгсөн тухай бид мэдээлж байсан. Үүнд иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болсон талаар байсан юм.

Тэгвэл Азын гэгдэх дугаар олголтыг цэгцлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээвэр хөгжлийн яаманд өгсөн байна. Ингэхдээ азын дугааруудыг дуудлага худалдаагаар худалдаалж, борлуулсан орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүдүүдийн орчин нөхцөлийг сайжруулах, хүчирхийллийн эсрэг арга хэмжээнд зарцуулах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчөө.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй