Монголын Урлагийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, “Номадиа Пикчерс” ХХК хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар” кино наадам нь 2004 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн ба 2013 оноос олон улсын тодотголтойгоор дэлхийн А зэрэглэлийн Канн, Берлин, Торонто, Венец зэрэг кино наадмын шагналт бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
“Улаанбаатар” кино наадам нь өнгөрсөн хугацаанд дэлхийн шилдэг 113 киног 24000 гаруй үзэгчдэд толилуулж, өдгөө хүн бүрийн хүсэн хүлээдэг кино форум болжээ. Энэ жилийн кино наадам С.Бямбын найруулсан “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийх юм.
“”