uuriin-1024x602.jpg

2020-10-30 11:45
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр мөн мэдээлэл өглөө. /ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр/ Тэрбээр хэлэхдээ “УОК-ын шуурхай штабаас иргэдээ татан авах ажиллагааг 9 сарын хугацаанд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 100 удаагийн тусгай үүрийн нислэгийг зохион байгуулж 19754 иргэнээ татан авлаа. Мөн газраар буюу хилийн боомтоор 6581 иргэнийг […]

eee-1024x699.jpeg

2020-10-30 11:15
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, дархан уул аймгийн салбар лабораторит нийт 1242 хүний хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрлээ гүй байна. […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1.jpg

2020-10-30 11:09
Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эцэг, эх хоёр нь найзуудтайгаа архидан согтуурч байх үед нэг ойтой хүүхэд нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өглөөний 07:00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн […]

osol.jpg

2020-10-30 10:29
Төв аймгийн Батсүмбэр суманд 11 хүн сууж явсан автомашин хавцал руу унаж, зургаан хүн бэртэж, нэг зорчигч амиа алдсан зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр […]

unnamed-3-5.jpg

2020-10-30 09:34
Өчигдөр буюу энэ сарын 28-нд Ховд аймгийн Булган сумын нутагт, “Ангийн мах тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэсэн мэдээллийг албаны хүмүүс хүлээн авчээ. Мэдээллийг шалгахад Toyota Hilux маркийн автомашинаар 10 кг янгирын мах тээвэрлэж явсныг илрүүлжээ. Хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

niis1-1024x512.jpg

2020-10-30 09:29
Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн […]

ene-3-1024x727.jpg

2020-10-30 09:24
10 сарын 30 нь Григорийн тооллын жилийн 303 дахь (өндөр жил бол 304 дэх) өдөр юм. Мөн он дуустал 62 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 30. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 14. Баасан гараг. Дэлгэрүүлэгч […]

za.jpg

2020-10-30 08:54
09:00: цагт: “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99663231 09:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн соёлын төвтэй хамтран “Модель ЮНЕСКО Монгол 2020” залуучуудын хурлыг өнөөдөр болон маргааш зохион байгуулна. 09:00 цагт: Монголын материал судлал гагнуурын […]

ouyn.jpg

2020-10-30 08:50
Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ. Талийгаач ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ. Тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд “НИК” ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 […]