Төв аймгийн Батсүмбэр суманд 11 хүн сууж явсан автомашин хавцал руу унаж, зургаан хүн бэртэж, нэг зорчигч амиа алдсан зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, тус сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж, зургаан иргэн бэртэж, нэг иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр аравдугаар сарын 29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дөрвөн иргэн бэртэл, гэмтэл аваагүй байна.
Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б /46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Л.Баяр