Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр мөн мэдээлэл өглөө.
/ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр/
Тэрбээр хэлэхдээ “УОК-ын шуурхай штабаас иргэдээ татан авах ажиллагааг 9 сарын хугацаанд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 100 удаагийн тусгай үүрийн нислэгийг зохион байгуулж 19754 иргэнээ татан авлаа. Мөн газраар буюу хилийн боомтоор 6581 иргэнийг татан авсан байна. Энэ татан авах ажиллагааг УОК-ын шуурхай штаб, Гадаад хэргийн яамны консулын газар холбогдох мэргэжлийн байгууллагууд хамран зохион байгуулж ажиллаж байна.
Судалгаанаас харахад захиалгат нислэгээр ирсэн 19754 иргэнээс
- Бага асны хүүхэдтэй 3333
- Эрүүл мэндийн шалтгаантай 1996
- Өндөр настан 1577, жирэмсэн 627
- Хөгжлийн бэрхшээлтэй 349
- Энхийг сахиулагч 427
- Гадаад улсад саатуулагдсан ямар нэгэн шалтгаантай 87
- Санхүү шалтгаан буюу хүндэтгэх шалтгаантай 11358 иргэнийг татан авсан байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах ажиглах 59 байранд 2857 иргэн тусгаарлан ажиглаж байна. Улаанбаатар 33 байранд 2694, орон нутагт 163 иргэн тусгаарлалт хяналтад байна.
Л.Баяр