10 сарын 30 нь Григорийн тооллын жилийн 303 дахь (өндөр жил бол 304 дэх) өдөр юм. Мөн он дуустал 62 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 30. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 14. Баасан гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

-1905 оны энэ өдөр Оросын анхдугаар хувьсгал эхэлжээ
-1937 оны энэ өдөр Гермес солир дэлхийд 780 мянган км зайд ойртож ирэв
-1938 оны энэ өдөр АНУ-ын CBS радио Герберт Уэллсийн “Дэлхийн дайн” зөгнөлт романыг жинхэнэ бодит    үйл явдал мэт дамжуулж эхэлсэн тул олон мянган хүн үймж сандран, орон гэрээ орхин зугтжээ
-1941 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-д тусламж болгон нэг тэрбум ам.доллар   олгох шийдвэр гаргажээ
-2013 оны энэ өдөр бейсболын “Бостон Ред Сокс” баг 1918 оноос хойш 95 жилийн дараа анх удаагаа   лигийн аварга болов
-ОХУ-д Тэнгисийн хүчний өдөр, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
-Словакт Үндсэн хуулийн өдөр
-Африк тивд Африкийн хүнсний аюулгүй байдлын өдөр
-Индонезид Үндэсний мөнгөн тэмдэгтийн өдөр
-Украинд Хар тамхины наймааны эсрэг өдөр

1888 – Шариктай үзэгний анхны патентыг авчээ.Шариктай үзэг буюу өнөөгийн тосон балын ажиллах зарчим нь XIX зууны сүүлд зохиогдсоныг албан ёсоор баталсан патентыг Жон Лауд (John Loud) 1888 оны энэ өдөр авсан байв.Мөн 1916 онд Ван Вечтен Райзберг (Van Vechten Reisberg) бас нэг тийм патент авсан байлаа.

1936 – Германд цэргийн нисэх хүчний бөмбөгдөгч, сөнөөгч онгоцнуудын хэд хэдэн эскадрилиас бүрэлдсэн “Кондор” легионыг байгуулан Испанийн иргэний дайнд франкистуудыг дэмжихээр болов. Легионы анхны дарга нь хошууч генерал Хуго Шперле байв. Хагас жилийн дараа легионы нисэгчид Герника хотыг бөмбөгдөн сүйрүүлсэн юм. Испанид немецийн нисэгчдийн авсан байлдааны туршлагыг нь удалгүй Европ өөр дээрээ амссан билээ.

1938 – Жорж Уэллсийн “Ертөнцийн дайн” романаас сэдэвлэсэн Орсон Уэлссийн жүжгийг радиогоор нэвтрүүлсэн нь АНУ-д дуулиан дэгдээв. 1897 онд бичсэн романд Ангараг гарагийнхан дэлхийг эзлэх гэсэн тухай өгүүлдэг. Орсон Уэллсийн радио жүжиг нь маш бодит байдлаар сурвалжлага маягаар тавигдсан байжээ. Радио хөтөлбөрийг уншаагүй, жүжгийг эхнээс нь сонсоогүй олон мянган хүмүүс жүжгийг бодит үнэн гэж хүлээн авчээ.

1960 – Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Армандо Марадона төржээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн