Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанд Архангай Өвөрхангай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, дөрвөн тойргийн дараах байдлаар дөрөв дэх ялалтаа авлаа. Архангай аймгийн багш улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ […]