ОХУ-ын Хабаровск хотод Оросын самбо, жүдо бөхийн үндэслэгч Василий Сергеевич Ощепковын дурсгалд зориулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн энэ сарын 01-02-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Беларусь, Армен, Монгол, Энэтхэг, Израиль, ОХУ-ын хот, бүс нутгуудаас оролцсон 31 багийн 188 тамирчин эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр долоон жинд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 15 тамирчин оролцсноос 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал: 

  • Лхагважамцын Өнөболд – 66 кг-ийн жинд Алтан медаль
  • Кадарбекийн Ёолк – 60 кг-ийн жинд Мөнгөн медаль
  • Энхтайваны Сумъяабазар – 60 кг-ийн жинд Хүрэл медаль
  • Ганхуягийн Галмандах – 66 кг-ийн жинд Хүрэл медаль
  • Одгэрэлийн Уранбаяр – 73 кг-ийн жинд Хүрэл медаль

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн