Кёкүшюзан Д.Батбаяр хутга барьж танхайрсан гэх хэргийг шалгаж байна

2023-04-03 13:091min0
кёкүшин

Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ХУД-19-хороо, Грийнхаус хотхоны СӨХ-ийн дарга С.М нь Грийнхаус хотхоны хажууд баригдаж байгаа барилгыг эсэргүүцсэн самбар байршуулсныг “кюкүшюзан” Батбаяр хутгаар хуулж зүсэн танхайрсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тодруулбал, “Кюкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж үзэж хотхоны орчим барилга бариулахыг эсэргүүцэж 2х6 метрийн хэмжээтэй хулдаасан хэвлэлийг иргэн Д.Батбаяр ирж хутгаар хуулж зүсэж авч явж танхайрсан гэж өргөдөл гаргасныг ХУДЦГ-ын нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй