Өнөөдөр болох үйл явдлууд…

2023-04-04 10:34
Screenshot (10)
  • ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
    09:30 цагт: “ХАА-н бүтээгдэхүүн, технологи инновац” сэдэвт олон улсын хурал болно. Утас: 99062806 /ХААИС-ийн Захиргааны 1-р байрны Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд/
  • МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН
    10:00 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно. Утас: 99815918.
  • ОРОСЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ
    10:00 цагт: “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалт болно. Утас: 88009917
  • ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ
    10:00 цагт: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалт сургалт болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 99106580 /Номын санд/
  • “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
    11:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос байгууллагын үйл ажиллагаа ба “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн тухай мэдээлнэ.
  • ШАНГРИЛА ЗОЧИД БУУДАЛ
    11:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа танилцуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан мэдээлнэ.