Цэрэг татлага гэдэг чинь шоронд явуулж байгаа юм шиг яасан ч муухай дэг жаягтай юм бэ!

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа цэрэг татлагад хамрагдсан залуусыг БХЯ төмөр замын ажилд дайчлахаар болоод буй.

Цэрэг татлагын талаар цэрэгт хүүгээ үдсэн ээжийн сэтгэгдлийг хүргэж байна.

Цэрэгт мордоно гэдэг чинь шоронд явуулж байгаа юм шиг яасан ч муухай дэг жаягтай юм бэ. Түй түй муу ёр. Өдөржин л төмөр хашааны цаана харуулдан зогсдог юм байна.

Үдэн гаргаж байгаа ар гэрийнхэнд нь хүлээлгийн орчин бүрдүүлэх, үгүй ядаж урт вандан сандал тавиад өгчихөд болохгүй ч юу байхав. Цагдаа нар хүмүүс рүү муухай хараад хаалга үүд сахьчихсан. Аятай таатай харвал цагдаа биш болчих гээд байдаг юм уу.

Хаалт хашилт энэ тэр нь сарзайж ёрдойсон төмөр, онгойж хаах бүртээ хяхтнаж дуугараад эвгүй гэдэг нь. Хаалга руу жаахан дөхөж очихоор хөөж туугаад байх.

Тэгсэн мөртлөө тэнд ажил шалгаж л яваа юм байлгүй хотын орлогч эрэгтэй даргад тэп тапхийтэл ёслоод мөргөх нь халаг сүйд. Дарга хүн бол хүн мөн, цэрэгт татагдаж байгаа залуусын ар гэрийнхэн бол “цэрэг биш хүн” гэдэг шиг үзэгддэг юм уу даа.

Үсээ хусуулаад дараа нь уулзалтын байр гэсэн бичигтэй ногоон асарт залуус ар гэрийнхэнтэйгээ уулзах ёстой юм байна. Тэр асар нь нөгөө төмөр хашааны гаднаас харагдаж байгаа юм.

Манай хүү тэнд гараад ирж, ороод уулзъя гэхээр нэр өгөөгүй гээд үүдний цагдаа оруулахгүй, нөгөө төмөр нь хяхтнаастай. Нэр өгөхийг нь хүлээсээр хүүтэйгээ уулзаж чадаагүй.

Угаасаа хэл амтай юм болохоороо хэл ам хийж байж хэдэн давхар төмөр хаалтыг хяхтнуулан асарт дөнгөж ортол уулзалтын цаг дууссан, жагсаад, одоо эмнэлэгт очиж цээжний зургаа авахуулна гэх нь тэр. Дахиад л хэл ам хийлээ.

Нэр өгөхийг хүлээж хашааны гадна зогссоор хүүдээ аяга хоол идүүлж чадсангүй гээд. Хаа очиж цэргийн штабын хүмүүс чих зөөлөн юм. Тэд өөдөөс үг сөрвөл улаан хэрүүл болох байсан байх. Эсвэл ийм замбараагүй зохион байгуулалтдаа дасан зохицоод загнуулаад сурчихсан ч юм уу.

Эмнэлэг рүү яваад оч гэхээр нь хүүг минь суулгаад давхисан улаан тугтай микроавтобустай уралдан барин гүйхээрээ очлоо. Эмнэлэг дээр юун хоол идэх, зургаа авахуулаад гарч иртэл нь савтай хоолоо барин хүлээж зогслоо. Тэгээд тэндээсээ дамжин руу улаан тугаа намируулаад давхичихдаг юм байна.

Барааг нь хараад л хоцорлоо. Хоол хэдийнэ хөрсөн, хүүдээ хоол идүүлж чадаагүй би ууртай, ээж та одоо хэл ам хийлээ гээд хүү ууртай. Тунгаа минь уйлсан уу гээд найзууд асууцгаах. Юун уйлах, хүүгээ үнсэж ч амжсангүй.

Яагаад цэрэг татлагыг ингэж дорд үзсэн байдлаар зохион байгуулдаг юм бэ? Ардын хүүхдүүдийг аав, ээжээс нь булаан авч байгаа юм уу? Армид цэрэг эрс татаж байгаа юм чинь жаахааааааан ч гэсэн хүндэтгэлтэй, ёс төртэй хандаж болдоггүй юм уу?

Ядаж байхад орчин нь, хэллэг нь хүртэл таагүй. Дамжин, ачих, ачихаас өмнө аяга хоол идүүлэх, уулзалтын байр ч гэх шиг. Хэрэг хийчихсэн хүмүүстэй харьцаж байгаа аятай дорд үзэхээ болиосой…

Төмөр Тунгалаг

17 thoughts on “Цэрэг татлага гэдэг чинь шоронд явуулж байгаа юм шиг яасан ч муухай дэг жаягтай юм бэ!

  1. хш 2019-05-04 15:33 at 15:33

    Уг нь арай дээр болоод л байгаа юм шиг байгаа юм

    Хариулах
  2. mal pzdanud bhima hha 2019-05-04 16:27 at 16:27

    yuu bicheed bga erguu pzda be chi aduu mal ultra ork

    Хариулах
  3. хш 2019-05-04 16:30 at 16:30

    Уулзуулаад утасаар яриулаад WIFI aar internet orood хөгжим үлээгээд сүү амсуулаад үдэж өгөөд байсан даа
    сайн юм яахаараа бичихээ харахаа байсан хорвоо вээ

    Хариулах
    1. Eej 2019-05-05 17:13 at 17:13

      Baigaa baidal ni tiim l bga ym chini yug ni hudalaa geed bga ym. SBD-n tsereg tatlaga 5dahi udur huugee yvuulahad tiim lbsan shd.

      Хариулах
      1. ЭХ хүн 2019-05-06 10:04 at 10:04

        Цэрэг татлага гэж ёстой л ЯГ ийм юм болж бсан, миний хүү аз болоход оюутан гээд татагдаагүй, гэхдээ л зүгээр нэг тамга тавиад явуулахын тулд 7-8 цаг хорьж байлгасан, ямар ч зохион байгуулалтгүй. Тэгээд хүүгээ хүлээнгээ зогсож бхад яг ийм дүр төрх харагдаж бсан. Тэр муу хүүхдүүдтэй яг гэмт хэрэгтэн шиг … зугатачих вий гэсэн янзтай 2 талаар нь цэргүүд хашиж гүйлдээд л … Хүүгээ 26 хүртэл оюутан байлгах юм шүү гэж бодогдсон …
        Үнэн үг хэлсэн хүнд хүн ӨШӨӨТЭЙ гэж… Энэ өмөөрч, ЭХ хүнийг доромжлоод байгаа авлигагүй, увиагүй хүмүүс ХЭН бэ гэдэг нь сонин бна шүү, тэр “муухай хардаг” хүмүүс өөрсдөө байгаа даа

        Хариулах
    2. Эмма 2019-05-06 10:00 at 10:00

      Тэгээгүй болоод бичсэн байгаа юм биш үү?нэг л мундаг энх тайвны цагаан тагтаа.Болохгүй юмыг бичилгүй яах вэ дээ?эх хүн үнэнээ л бичсэн байнадаг

      Хариулах
  4. Нэргүй 2019-05-04 16:30 at 16:30

    hhudlaa zohiogood l bgaarai

    Хариулах
  5. Эр хүн 2019-05-04 18:57 at 18:57

    Дайн самуун болвол үхсэн ацны чинь хоол унд. Цэцэрлэгт хүүхэд оруулах гэж байгаа биш юун ч нялуун юм. Бүү галзуур балай авгай. Хүү чинь нялх маамуу биш эх орны хүү болж байгаа юм. Нялуурахаа боль

    Хариулах
    1. Нэргүй 2019-05-05 06:58 at 06:58

      Dain samuun bolvol baildah chadvar mongold baihgui l de ugaasaa. Hyatad oros 2 toi ha ha medrelee

      Хариулах
  6. . 2019-05-04 23:18 at 23:18

    Шал тэнэг юм бичиж байх юмаа 😀

    Хариулах
  7. . 2019-05-05 05:14 at 05:14

    ene medeelliin heregsel setguulchid buur bichih bhaa olj ydchxiimaa. medeej tsereg army gedegchin deg jayg hatuujiltai bh ystoi. ard olnii setgel sanaag uumuuleh het neg taliig barisan ene zarim negen medeelliin site bolimoor ym aa. taanariin aaw owoo nar chin mon adil tseregt engjil ywsan odoo harin suulin ued ene neg medeelliin heregseel bnga tsereg army muulsan ym nuud tsereg army gui bol ulsaa hen hamgaalhiin

    Хариулах
  8. ganaa 2019-05-05 10:03 at 10:03

    yum uzeegui erguu avgai

    Хариулах
    1. Eej 2019-05-05 17:20 at 17:20

      Uuruu tseregt yvj uzsen uu. 1 udaa tsergiin komissoor oroo yu. Ekh hun uurtuu tursun setgegdelee bichij bn. Hun khelj yrih hevlen niitleh erkhiinhee daguu huugee tseregt yvuulj bga bukh l eej baitgui aavuud ch gesen shorond yvuulj bga ym shig l tsagdaa nar ni gar or, uulzuulahgui geed ter baitgui 00 ch oroh erhgui khetsuu l haragdaj bn lee shu dee.

      Хариулах
  9. Zochinn 2019-05-05 11:05 at 11:05

    Odoo tsagt dain boloogui tauwan tsag baital tserguud ukheed bgaa shuu dee ekh orniikhoo toloo daisnaa alj baigaad amai aldwal ekh orniikhoo toloo amai aldwal etseg ekhchuud ym helekhgui bakharkhana. toruulsen huugee medeej ukhtel ur haram gegcheer bichee bailgui dee .tegteel ene hunuu bichsen zuil tsereg tatlagiin komis deer unen l bain lee. tomchuuliin huukhduud duitsuuleh mongiig ogood khaalagchikhna ydarsan arduudiin huukhduud ymj ekh ornoo hamgaalj bgaa n unen shuu

    Хариулах
  10. Нэргүй 2019-05-05 12:18 at 12:18

    Yahav Jaahan Shinlegdeh heregteildee

    Хариулах
  11. ? 2019-05-06 16:00 at 16:00

    халагдаад ирэх бүр муухай өмссөн хувцастай нь явуулна цэрэг хувцасыг нь өмсүүлээд явуулчихаж болдгүй юм байх даа

    Хариулах
  12. Нэргүй 2019-05-30 16:12 at 16:12

    Цэргийн албаны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үхсэн баасны хатуужил эх орон. Социализмын үеийн эрчүүд бүгд 3 жилийн алба хаасан. Одоо бүгд архичин шүү дээ. Нөгөө хатуужил яасан. Одоо наад заваан юмаа болиод мэргэжлийн армитай болох хэрэгтэй. Гадны орон Дрон нисгэж байхад Монголын арми жагсаалын бэлтгэл заадаг. Ичиж үхэмээр.

    Хариулах

.-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн