Монгол Улс банкны зээлийн хүү хамгийн өндөр байдаг улс орны нэг. Банкууд өнөөдөр төгрөгийн зээлээ 18 хувийн хүүтэй зээлж байгаа. Харин хадгаламж зээлийн хоршооны хүүгийн түвшин 34 хувь, Банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн түвшин 40 хувь, ломбардын хүү 42 хувь байгаа юм.
Төв банкуудаас нь хамгийн бага зээл, ипотекийн зээл тогтоосон улс орнуудыг жагсааж байна. Энэ бол банкуудын иргэддээ олгодог зээлийн хүү юм.
- Швейцар
Энд зээлийн хүү хасах 0,75% байдаг. Энэ нь Засгийн газар зээл авсны төлөө банкуудад нэмж мөнгө өгдөг гэсэн үг юм. Гэхдээ дөрвөн жилийн өмнө нөхцөл байдал арай өөр байжээ. 2014 онд зээлийн хүү 0,25% байсан ч 2014-2015 онд хагас хувиар бууруулснаар ийнхүү төв банкны зээлийн хүүгээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхэд хүргэсэн байна.
- Дани
Швейцарын нэгэн адил Данид зээлийн хүү бас л хасах үзүүлэлттэй. -0,65%-ийн зээл өгдөг гэхээр мөн л зээлийг бараг үнэгүй олгодог гэсэн үг. Энэ үзүүлэлт сүүлийн гурван жилийн турш ажиглагдаж байгаа бөгөөд 2016 онд бүр -0,75%-тай байжээ.
- Швед
Энэ улс мөн л өндөр стандартад нийцэж байна. Тус улсын зээлийн хүү бас л хасах үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл -0,5%-ийн зээл үйлчлүүлэгчдэд тун таатай нөхцөлийг бүрдүүлдэг аж. Таван жилийн өмнө уг үзүүлэлт 0,75%-тай байсан бол 2014 онд энэ тоог тэгээс доошлуулж, сүүлийн гурван жилийн турш энэ түвшинд барьж байна.
- Япон
Япон улс зээлийн хасах хүүтэй дөрвөн улсын нэгд ордог. 2015 онд эерэг үзүүлэлттэй байсан тул улс 2016 оны нэгдүгээр сарын 29-нөөс -0,1% болгож хүүгээ бууруулжээ.
- Болгар
Болгарт төв банкны зээлийн хүү тэгтэй тэнцүү.
- Европын холбоо
Европын холбооны зээлийн хүү ч мөн тэгтэй тэнцүү. 2014 онд хүү 0,25%-иас 0,05% болж буурсан бол 2016 оны гуравдугаар сарын 10-наас тэг болгожээ.
- Израиль
Израильд зээлийн хүү 0,1%-тэй тэнцүү. 2014 онд тус улсад томоохон шинэчлэл хийгдэж, түүний ачаар энэ үзүүлэлт 0,75-аас 0,1% болжээ.
- Самоа
Номхон далайн өмнөд хэсэгт орших, тусгаар тогтносон арлын улс Самоа нь иргэддээ тун ашигтай нөхцөлөөр зээл санал болгодог. Энд зээлийн хүү 0,14% байдаг аж.
- Их Британи
Хоёр жилийн өмнө Их Британийн зээлийн хүү 0,25% байжээ. 2016 онд 0,25%-иар буурсан байна. Харин 2017 оны 11 дүгээр сарын 2-нд бүх зүйл хэвэндээ ирж, 0,5% болгожээ.
- Норвеги
0,5%-ийн хүүтэйгээрээ Норвеги улс хамгийн таатай зээл олгодог улсаар хэд хэдэн удаа бичигдсэн. Тус улсын зээлийн хүү 2014 онд л 1,5% байсан юм.
- Фижи
Номхон далайн өмнөд хэсгийн олтригт, Шинэ Зеландаас хойш байрлах Фижи арал нь амьдрахад тааламжтай төдийгүй үйлчлүүлэгчдэд ч санхүүгийн нөхцөлөөрөө таатай улс юм. Энд зээлийн хүү 2011 оноос хойш огт өөрчлөгдөлгүй 0,5% байж иржээ.
- Чех
- Унгар
Унгарын зээлийн хүү 0,9%-тай байдаг. 2014 онд 3% байсан бол 2015 онд 2,1%, 2016 онд 1,35% болжээ.
- Албани
Албанид зээлийн хүү 1,25%-тай байдаг бөгөөд энэ хүү дахин бууруулах төлөвтэй байгаа юм. Таван жилийн өмнө буюу 2014 онд тус улсын зээлийн хүү 3%-тай байжээ.
- Канад
Энэ улсад 2015 онд зээлийн хүү 1%-тай байсан боловч дараа нь 0,5% болгож, хоёр жил уг хүүг хөдөлгөөгүй байна. Гэвч 2017 оны нэгдүгээр сарын 25-наас нэмэгдүүлж, 1,25% болгожээ.
Үүнээс гадна төв банкууд тун таатай зээлийн хүү тогтоосон улс орнуудад: Тайвань (1,375%), АНУ (1,5%, 2015 онд – 0,25%), Өмнөд Солонгос (1,5%), Австрали (1,5%), Польш (1,5%), Бахрейн (1,75%), Хонконг (1,75%), Шинэ Зеланд (1,75%) ордог.
Эх сурвалж: germania.one
1 comment
yasan shn yum be mongol hezee iim boloh be erh barigchid daa… shulaach bankiruud aa