Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын гишүүдийн дагуулсан хүмүүс УИХ-ын даргын биед халдахаар дайрчээ – updown.mn

УИХ-ын гишүүдийн дагуулсан хүмүүс УИХ-ын даргын биед халдахаар дайрчээ

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй УИХ-ын гишүүдийн санаачилсан эсэргүүцлийн тайван жагсаал болж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон яг одоо мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-ын даргын өрөөнд яг юу болсон бэ гэдгийг мэдээлэх нь зөв. 14.30 цагт над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. Т.Аюурсайхантай гишүүн тав, Л.Оюун-Эрдэнэ гишүүн хоёр удаа холбогдсон. УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзах нь нээлттэй гэж би хэлсэн.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон
Ингээд УИХ-ын гишүүд, төлөөлөл нийтдээ 9 хүн уулзахаар ирсэн. Тэд гарч ирээд ямар мэдэгдэл хийснийг мэдэхгүй байна.
УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаар нэмэлт хачиргүй мэдээлэл өгье. УИХ-ын даргад шаардлага өгсөн. Албан ёсны хариуг нь бэлдсэн байсан. Гэхдээ тэд энэ тайлбарыг хүлээж аваагүй. Гурван хуудас материал байгаа. Гишүүдийн хэлсэн 30 хуудас материал биш. Үүнийг хэвлэл мэдээллээр өгнө гэж бодож байна. Тэнд гишүүдийн тавьсан шаардлагын хариулт байсан. Гэхдээ уулзахаар ирсэн гишүүд, жагсагчдын төлөөлөгч УИХ-ын даргын үгийг сонгоогүй.
Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй орж ирсэн хүмүүс УИХ дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын албаныхан саатуулсан. Энэ бол Төрийн тусгай хамгаалалтанд байдаг албан тушаалтны биед халдсан, Төрийн ордны дотоод журмыг зөрчсөн хэрэг гэв.
 
Харин УИХ-ын даргатай уулзахаар орсон Л.Оюун-Эрдэн, Т.Аюурсайхан нарын гишүүд:

-УИХ-ын дарга М.Энхболд тэдэнд хийсэн ажлын 30 хуудас тайлан өгсөн. Түүнийг нь хүлээж аваагүй бөгөөд бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ. УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бидний зүгээс олон нийтэд М.Энхболд даргын энд ярьсан зүйлийг хэлнэ. Үүний дараа бид гэрээ барьж өлсгөлөн зарлана гэсэн байсан юм.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

8 thoughts on “УИХ-ын гишүүдийн дагуулсан хүмүүс УИХ-ын даргын биед халдахаар дайрчээ

  1. зочин 2019-01-10 17:07 at 17:07

    эд нар өлсгөлөн зарлаж чадах уу

    Хариулах
  2. Нэргүй 2019-01-10 17:22 at 17:22

    ингэж хүчирхийлэлд турхирч байхаар чуулгандаа орж суугаад Ерөнхийлөгч ахынхаа санаачилсан хуулийг батлаад наад үйлтэй амьтнаасаа ажлаа аваач дээ. УИХ гишүүнцэр ЖДҮ чидээ

    Хариулах
  3. Нэргүй 2019-01-10 18:05 at 18:05

    Суганы үснүүдэд улс төрийн соёл бхгүй боловсрол байхгүй зөвхөн тэдний нүдэнд хэдэн тэрбум төгрөг харагдаад үнэнч шударгын жүжгэнд тоглоод гэнэт баяжчих санаатай гар хөл нь болоод хөөрхий дө өрөвдмөөр. Биед нь халдаад яахаас ч буцкүшдэ мөнгө харагдааалллл. Ха ха. Өлс өлс гэнэт цадах гэдсэнд гэнэт баяжих насанд цөвтэй. Эхлээд та 5 өлсгөлөн заралчих бид дагалдъя

    Хариулах
    1. Нэргүй 2019-01-10 19:30 at 19:30

      Amjihgui ee naaduul chin.Oyun -erdene nohorloj yavaad nohroo gej ooriig ni Ch gsen uls toroos archival taarna

      Хариулах
      1. Нэргүй 2019-01-10 20:08 at 20:08

        бурууг мэдсэн бол юу гэж нөхөрлөж байх юм бээ тэр нөхөр жудаг гэдэг юмаараа битгий түрий барьж бай болохгүй дагаад байна гэж юу байсан юм бэ

        Хариулах
    2. Нэргүй 2019-01-12 21:13 at 21:13

      zub

      Хариулах
  4. Нэргүй 2019-01-10 20:06 at 20:06

    худлаа хэлээд байгаарай хэн ч дайраагүй буухгүй бол жинхэнэ дайрах бхаа

    Хариулах
  5. Нэргүй 2019-01-10 23:08 at 23:08

    Дайрах битгий хэл яасан ч яахав дээ.Ингэж ард түмнийг үл ойшоож байгаа юм чинь.Тэгээд худал мэдээлэл цацаж байгаа даа.Үнэхээр дайрсан байлаа гэхэд ард түмэн баярланаа бараг гүйцээчихээ яасийм гэх байлгүй.Тэр бичлэгээ тэгээд тавьчихаач дээ.Болж ямар сайн юм гэсэн соммент цувна даа.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн